Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Иргэдийн оролцооны тухай ерөнхий ойлголт
Ардчилсан улс орны иргэд төрөө сонгодог, бас татвар төлж санхүүжүүлдэг учраас төрийн хэрэгт шууд оролцох эрхтэй. Энэ эрх оролцоогоор хангагддаг.
Иргэний оролцоо бол хүний эрх, эрх чөлөөний нэгэн адил жам ёсны шинж чанрыг агуулдаг. Тэр дундаа оршин сууж, амьдарч байгаа нутаг усныхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцоно гэдэг хүн бүр өөрийн амьд явах, аюулгүй байх эрхийг хамгаалж, нийгмийн баялгаас тэгш хүртэх, сайн сайхан амьдралынхаа эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцож байгаа хэрэг мөн.
Иргэд гэж хэн бэ?
    Сонгогчид: Сонгосон улс төрчдөөсөө амласан амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг асуух эрхтэй хүмүүс.
    Татвар төлөгчид: Төлсөн татвараараа төсвийг бүрдүүлэгчид, төрийн байгууллагыг санхүүжүүлэгчид юм.Татвар төлөгчдийн мөнгийг төрийн байгууллага хэрхэн үр дүнтэй, үр ашигтай зарцуулж байгааг мэдэх эрхтэй хүмүүс.
    Оршин суугчид: Орон нутгийнхаа асуудлыг хэнээс ч илүү мэддэг, бас гарцыг тодорхойлж чаддаг хүмүүс. Оршин суугчид төрөлх нутгийнхаа хөгжлийг хамтдаа төлөвлөх нь тэдний салшгүй эрх гэж үздэг.
    Хэрэглэгчид: Орон нутгийн захиргааны байгууллагаас үйлчилгээ авдаг болон үнэлэх эрхтэй хүмүүс. Хэрэглэгчдийн үнэлгээ хамгийн бодитой, үнэн зөв байдаг.
    Эвлэлдэн нэгдсэн бүлгүүд: Улс орондоо нийтийн тустай үйл ажиллагаа явуулахын тулд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн бүлэг, холбоод, төрийн бус байгууллагыг хэлнэ. Иргэдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан ТББ-тай хамтран ажиллах нь иргэдийн сэтгэл, хүч, нөөцийг хамгийн их үр дүнтэй дайчилж байгаа арга хэрэгсэл мөн. Орон нутгийн засаг захиргаа ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тэдний хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулах эрхэм зорилготой.
•    Өөрсдийнхөө хэрэгцээг хэнээс ч илүү тодорхойлж чаддаг.
•    Нутгийг захиргааны байгууллага юуг зөв хийж байна, харин юуг буруу хийгээд байгааг хэнээс ч илүү хэлж өгдөг.
•    Хамтын оролцоотой батлуулсан бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд хамгийн идэвхтэй оролцдог.
    Иргэд яагаад оролцох ёстой вэ? Орон нутгийн удирдлагууд иргэдийн амьдралд хамааралтай шийдвэрийг өдөр тутам гаргадаг. Хэдхэн хүний хүрээнд гарч байгаа шийдвэрүүд олонх тохиолдолд иргэдийн эрх ашгийг тэр бүр тусгадаггүй.
    Оролцоо бол хөгжил: Иргэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, амьдралаа сайжруулахын тулд оролцдог. Оролцоогоор хөгжлийг бүтээдэг. Хэн нэгнээс шаардах бус харин өөрсдөө гар бие оролцон хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн бүтээн байгуулдаг. Оролцоогоор хөгжлийг бүтээгч иргэд бий болдог.
    Оролцоо бол эрх мэдэл: Нутаг орныхоо асуудалд оролцохын утга учир нь орон нутгийнхаа эзэн нь байх тухай асуудал юм. Хүмүүс өөрсдийн нийтлэг эрх ашигтаа нийцүүлж дэг журам зохиож түүнийгээ хамтаараа мөрддөг. Нутаг орноо хайрлаж бас бахархаж сурдаг. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бүтээн байгуулж бас хариуцлага хүлээдэг.
    Оролцоо бол ардчилал: Ардчилалын мөн чанар бол асуудлыг хамтаараа шийдвэрлэхэд оршдог. Ардчилсан улс орны иргэн байна гэдэг үүрэг хүлээдэг иргэн байхыг хэлнэ.Иргэлийн оролцоонд суурилж байж нутгийн өөрөө удирдах ёс жинхэнэ утгаараа хөгждөг. Иргэд эс оролцвол засаглал нийтийн төлөө бус эрх мэдэлтний төлөө үйлчилж эхлэх аюултай.
    Хэзээ оролцуулах вэ? Иргэдийг нэг удаа оролцуулаад оролцоог хангалаа гэж үзэж болохгүй. Иргэдийн оролцоо бол байнгын үргэлжилж байх үйл явц юм. Иргэдэд хамааралтай асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүртээ оролцоог хангаж байх нь сайн засаглалын шинж юм.






Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats